Thursday, March 31, 2011





Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрvvлдэг
Чөтгөр шиг адтай би коунтерчин.
Наадан тоглодог коунтерээсээ болж
Найз охиноосоо салахаас буцахгvй
Хайр сэтгэлээ зөнд нь орхисон
Халуухан зvрхтэй коунтерчин би.
Гэгээ муутай өрөөндөө компьютерээ асаан суулаа
Гэгэлгэн зандаа хөтлөгдөн коунтерлуугаа орлоо

Сервер хэсэн баахан тэнvvчилж
Сэтгэл доторхоо тайтгаруулан тоглов.
Ноншим бэлэн гоймон хажуудаа тавиж
Нойроо хугаслан би тоглоно.
Муу тоглохоор суга гэнэ
Мундаг тоглохоор чеат гэнэ.

Харин  
Ханс сервер надад таалагдлаа
Хамгийн гол нь админ боллоо.
Чеат валл-аа байнга шалгаж
Чилсэн хvзvvгээ хааяа дуугаргана.
Тоглож наадаж дєнгєж эхлэхэд
Тог тасарч уур хєдєлгєнє.
ПиСи-д тоглохоор гэрээсээ гарна
Пээдгэр залуус муухай харцгаана.

Сэргэлэн бацаанууд кейбоард луу ширтэнэ
Сэтээ алдчихвий гэдгээс би эмзэглэнэ...
Даст инферногоос уйдахгvй
Даамай сайн коунтерчин би.
О гураваа гамгvй шидэж
Олиггvй нэгнийг нь хутгалж ална.
Намайг хэн алсан бэ ... гэж хараана
Наад хараалын vгээ боль гэж би зэмлэнэ.
Лангаар буудъя хэмээн ПиСи-д ирнэ
Лаг гэдгээ харуулахыг хичээнэ.

Клаш, снайпер ээлжлэн авч
Кланы нэр хvндийг дээш єргєнє.
Наадан тоглодог коунтерээсээ болж
Найз охиноосоо салахаас буцахгvй
Хайр сэтгэлээ зєнд нь орхисон
Халуухан зvрхтэй коунтерчин би.

0 comments:

Post a Comment

 
Design by Desant